product
product
product
product
product

One80 - The AK TENGRI - 90% tungesten

Хэмжээ:

Steel tip 22гр - Алтлаг

Тоо хэмжээ:

  • Ангилал:

    Төмөр хошуут сум

  • Үнэ:

    429,000₮

  • Хуваалцах:

ONE80 TENGRI – THE AK Signature Darts

THE AK TENGRI

Beyond All Limits / Хязгаараас давсна/


ONE80 TENGRI бол Монголын дартсын тамирчин ОУХМ М. Алтантулхүүрийн нэрийн сум бөгөөд Монгол тамирчдаас анх удаа өөрийн нэрийн сумыг дэлхийн зах зээлд худалдаанд гаргаж буй түүхэн бүтээл юм.

Энэхүү сум нь олон жилийн дартсын туршлага, тэмцээний орчин дахь бодит хэрэглээ, өөрийн шидэлтийн мэдрэмж болон барилтын судалгаанд үндэслэн бүтээгдсэн. Сумны хэлбэр, хэмжээ, жингийн хуваарилалт, баррелийн grip-ийн шийдэл бүр нь тоглогчид тогтвортой барилт, цэвэр release, жигд нисэлт, сайн grouping өгөхөд чиглэгдсэн.

TENGRI нэр нь Монголын тэнгэр, хүч чадал, хязгааргүй орон зайг бэлгэдэх бөгөөд бүтээгдэхүүний дизайн дахь луу болон Тэнгэрийн эзэн-ийн дүрслэл нь Монгол өв соёлын хүчирхэг бэлгэдлийг орчин үеийн мэргэжлийн дартсын хийцтэй нэгтгэжээ.

⚙️ Техникийн үзүүлэлт

STEEL TIP

  • Материал: 90% Tungsten
  • Barrel length: 51.5 мм
  • Жин: 22 г / 23 г
  • Диаметр: 7.1 мм / 7.3 мм
  • Төрөл: Steel Tip
  • Үйлдвэрлэгч: ONE80

SOFT TIP

  • Материал: 90% Tungsten
  • Barrel length: 51.5 мм
  • Жин: 20 г / 22 г
  • Диаметр: 7.1 мм / 7.2 мм
  • Төрөл: Soft Tip
  • Үйлдвэрлэгч: ONE80

✋ Баррелийн хийц

TENGRI-ийн 51.5 мм урт баррел нь урд болон хойд хэсэгт ялгаатай grip-ийг хослуулж, дунд хэсэгт нарийн ring grip-ээр холбосон хийцтэй.

Урд хэсгийн тодорхой, хэсэгчилсэн grip нь хурууны байрлалыг мэдрэхэд тусалж, дунд хэсгийн нарийн ring grip нь тогтвортой барилтыг дэмжинэ. Харин арын хэсгийн grip нь сумыг барих байрлалаас үл хамааран мэдрэмжээ хадгалахад чиглэсэн.

Ингэснээр TENGRI нь зөвхөн нэг төрлийн барилттай тоглогчид бус, Front, Front-Centre болон Centre grip ашигладаг тоглогчдод тохирохоор бүтээгдсэн.

🎯 Шидэлтийн мэдрэмж

90% tungsten-ийн өндөр нягтрал болон 51.5 мм-ийн урт баррелийн хийц нь сумыг авсаархан хэлбэрт хадгалж, шидэлтийн үед тогтвортой мэдрэмж өгнө.

Тодорхой grip бүхий баррел нь хурууны байрлалыг давтан тогтоох, release бүрийг аль болох ижил байлгах, улмаар grouping-ийг сайжруулахад чиглэгдсэн.

TENGRI нь хүчтэй grip-ээр хурууг “түгжих” бус, хурууны байршил, даралт, release-ийн мэдрэмжийг тоглогч өөрөө хянах боломжийг чухалчилсан.


🏆 ONE80 × M. Altantulkhuur

Энэ бол зүгээр нэг шинэ dart биш.

Монгол тамирчны өөрийн нэрийн сум дэлхийн зах зээлд гарч буй анхны тохиолдол.

Олон жилийн турш дартсын спортоор хичээллэж, тэмцээн бүр дээр өөрийн шидэлт, барилт, тоног төхөөрөмжийн мэдрэмжийг туршиж ирсэн туршлагаас төрсөн TENGRI нь өнөөдөр дэлхийн дартсын томоохон үйлдвэрлэгч ONE80-ийн бүтээгдэхүүн болон олон улсын тоглогчдод хүрч байна.

Өөрийн шидэлтээс төрсөн.

Өөрийн нэрээр бүтээгдсэн.


ONE80 TENGRI

BEYOND ALL LIMITS.

    Сэтгэгдэл үлдээх

    Messenger